Монголоос мах махан бүтээгдэхүүн экспортлох талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-28 12:03:48

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 27-ны өдөр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовтой уулзлаа.

Уулзалтын үеэр Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов хоёр улсын харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Туркменистаны соёлын өдрүүд болон хоёр улсын хамтарсан Бизнес Форумыг энэ сарын 22-25-ны өдөр тус тус зохион байгуулсныг сайшаав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нөөц боломж их байгааг дурдаж, цаашид эрчимжүүлэх хэрэгтэйг онцлов. Монгол Улс уул уурхай, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг, харин Туркменистан нефть, байгалийн хийн нөөцөөр арвин тул худалдаа, эдийн засгийн салбарт өргөн боломж байгааг дурдлаа.

Мөн талууд хөдөө аж ахуйн салбарын харилцааг хөгжүүлэх талаар судлах хэрэгтэйг онцлов. Тухайлбал Монголоос мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Туркменистанаас сайн үүлдрийн мал оруулж ирэх боломж байгааг ярилцав. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, туршлага судлах тухай ярилцлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд