Америкийн иргэдийг саатуулахаа хатуу сануулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-18 11:31:56

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Судлаачдыг нь саатуулж буйн хариуд иргэдийг нь саатуулж болзошгүй гэдгээ Хятадын эрх баригчид АНУ-д сануулжээ.


Хятадын албан тушаалтнууд зохих мэдэгдлийг өнгөрсөн зунаас хойш нэг бус удаа янз бүрийн сувгаар тэр дундаа БНХАУ дахь АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан хийжээ.


Хятадын цэргүүдтэй холбоотой судлаачдыг АНУ-ын Хууль зүйн яам хуулийн хариуцлагад татсаны хариуд улс оронд нь байгаа Америкийн иргэдийгХятад саатуулж болзошгүй гэдгийг анхааруулжээ.  Иргэдийг нь хариуцлагад татахаа зогсоохыг шаардаж, эс бөгөөс Хятадын хуулийг зөрчиж буй Америкчуудыг хариуцлагад татана гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ