Монгол Улс Словени улстай харилцан визгүй зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-19 11:58:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс “Дипломат болон албан/ сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Словени Улстай байгуулав.


Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Гашпер Довжан нар энэ сарын 16-нд Любляна хотноо гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын дипломат болон албан/сервис паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдлээ.


Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн буюу Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлт нь 27 мянган ам.доллар ажээ.

Холбоотой мэдээ