Сонгуулийн хороо АН-ын ялалтыг баталгаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-19 13:19:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг эцсийн байдлаар танилцуулж, аймгийн ИТХ-ын даргад өргөн барилаа. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймагт байгуулсан АН-ын ялалтыг аймгийн сонгуулийн хорооноос баталгаажуулав.

Аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат сонгуулийн дүнтэй танилцаад, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 14 цагт хуралдуулж, ИТХ-ын анхдугаар хуралдааныг товыг хэлэлцэхээр болов. Энэхүү ИТХ-ын анхдугаар хуралдаанаар шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталснаар орон нутгийн ИТХ шинэ бүтэц бүрэлдэхүүнээ хэлэлцэн улмаар үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

Аймаг, сумын ИТХ-ын ээлжит сонгуульд Сүхбаатар аймгийн ИТХ-ын 33 мандатын төлөө гурван нам эвслийн 68 нэр дэвшигч өрсөлдсөнөөс АН 27 мандат, МАН зургаан мандатыг авч чадсан юм.

 

Холбоотой мэдээ