А.Загитова энэ оныг дуустал тэмцээнд оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-20 13:21:23

МОСКВА. /TASS/. Уран гулгалтын олимпын аварга, Европын болон дэлхийн аварга, Оросын тамирчин Алина Загитова энэ оныг дуустал тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөгүй хэвээр байна. 


"Гран-прид төдийгүй Оросын цомын тэмцээн, аварга шалгаруулах тэмцээнүүдэд Загитова энэ улиралд оролцох төлөвлөгөөгүй байна. Тэрбээр дараагийн улирлаас тэмцээнүүддээ эргэн орохыг бодолтой байна" гэж “TASS” агентлаг мэдээлсэн байна.

Уран гулгалтын тэмцээнүүдэд энэ улиралд оролцохгүй гэдгээ А.Загитова 2019 оны 12 дугаар сард мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ