Шилжин ирсэн хүний тоо 36.2 хувиар өсжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-10-21 13:53:42

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллээс харахад тус аймагт өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 317 эх амаржиж 319 хүүхэд мэндэлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 буюу 2.2 хувиар төрсөн хүүхдийн тоо 10 буюу 3.4 хувиар тус тус буурсан байна. Харин шилжилт хөдөлгөөний мэдээллээс үзэхэд 376 хүн шилжиж ирсэн нь өмнөх оны мөн үеэс 100 хүнээр буюу 36.2 хувиар өссөн байна.  

Холбоотой мэдээ