Садыр Жапаров эдийн засгийн өршөөл үзүүлэхээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-22 11:35:27

БИШКЕК. /24kg/. Надад олгогдсон бүрэн эрхийн дагуу эдийн засгийн өршөөл үзүүлж буйгаа би албан ёсоор зарлаж байна хэмээн Киргизийн Ерөнхий сайд Садыр Жапаров мэдэгджээ. Тэрбээр төрийн тэргүүний үүргийг мөн гүйцэтгэж байгаа билээ.


Улс оронд нь эдийн засгийн уналт болохоос сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэдгээ Жапаров мэдэгдсэн байна. Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хилийн чанад руу тэр дундаа оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгө мөнгийг буцаан авчрах, гадаад өрийг барагдуулах, бизнес эрхлэгчдэд ижил тэнцүү нөхцөлийг бий болгохмакро эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдэд хүрэх зорилгоор эдийн засгийн өршөөл үзүүлэх шийдвэр гаргаж буйгаа тэрбээр хэлжээ. 


Сүүлийн 30 жилийн хугацаанд эрчим хүч, гаалийн болон татварын алба, зөвшөөрөл олгох, газрын хэвлий ашиглах болон бусад салбарт авлигын тогтолцоо хөгжин цэцэглэсэн гэдэгт итгэлтэй буйгаа Садыр Жапаров мэдэгдсэн байна. Тэрбээр албан тушаалтнуудад хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх 30 хоногийн хугацаа өгчээ. Мөн улс орноос хууль бусаар авсан мөнгөнөөс ганц ч төгрөг гэлтгүй сайн дураараа эргүүлэн төлөхийг шаардсан байна. 


Аравдугаар сарын 4-нд болсон парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэх үеэр шоронгоос суллагдсан С.Жапаров улс орныг удирдах эрхийг гартаа авсан юм. 

Холбоотой мэдээ