Армени Туркийн бараа бүтээгдэхүүний импортод хориг тавьжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-22 12:08:55

АНКАРА. /Anadolu/. Арменийн Засгийн газар Туркийн бараа бүтээгдэхүүний импортод түр хугацаанд хориг тавьжээ. Хориг 12 дугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр хэрэгжих аж.


"Турк улсад үйлдвэрлэсэн барааны импортыг хязгаарлах нь Азербайжаны эхлүүлсэн цэргийн үйл ажиллагааг Турк нээлттэй дэмжиж байгааг баталсан мэдэгдлүүдийг харгалзан юуны түрүүнд аюулгүй байдлыг хангах зорилтыг дагаж мөрдөж буй хэрэг юм” хэмээн Арменийн Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.


"Туркийн бараа, бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох нь Туркийн төрийн санг Армениас санхүүжүүлэхийг зогсоож, дайсагнасан хандлагатай улсаас бараа бүтээгдэхүүнийг импортлох замаар Арменид учирч болзошгүй аюул заналхийллийг зогсооно " гэж мэдэгдэлд мөн дурдсан байна. 

Холбоотой мэдээ