Алслагдсан сум руу бага оврын онгоц нислэг үйлдэж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-23 15:27:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төвөөс алслагдсан Алтай, Бугат сумын Тахийн тал руу бага оврын онгоц нислэг үйлдэж байна. 


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-үүд хэрэгжиж, Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сум руу "Геосан" ХХК-ийн "Цесна гранд краван 208В" загварын бага оврын онгоц ээлжит нислэгээ үйлдлээ хэмээн холбогдох албанаас мэдээлэв. "Цесна гранд краван 208В" загварын бага оврын онгоц анхны нислэгээ өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд үйлдэж байсан бол ийнхүү ард иргэдийн санал хүсэлтийн дагуу ээлжит нислэгээ үйлдсэн байна.

Алтай, Бугат сум нь аймгийн төвөөс алслагдмал, хүн ам ихтэй, өндөр уулс, даваа бартаатай, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төв рүү зорчиход хүндрэл үүсдэг байсан юм.


Холбоотой мэдээ