Прокурорууд “Мазаалайг хамгаалъя” аян зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-23 19:30:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Прокурорын байгууллагаас мазаалай баавгайг хамгаалах, судлах, үржүүлэх ажлыг дэмжих зорилгоор  “Мазаалайг хамгаалъя” аян зохион байгуулж байна.

Мазаалай баавгай нь Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг, дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан. Судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номд бүртгэгдсэн байдаг. Тиймээс монголчууд бид мазаалай баавгайгаа хамгаалж, тоо толгойг нь өсгөж үржүүлэхэд анхаарах нь зүйн хэрэг билээ.

Дээрх аяны хүрээнд прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлөөс Спортын их наадмаа “Мазаалайг хамгаалъя” уриан дор зохион байгуулж, прокурор, ажилтнуудынхаа дунд сайн дурын хандивын аян өрнүүлж байгаа бөгөөд цугларсан мөнгийг холбогдох байгууллагад нь хандивлахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ