Хилээр нэвтэрсэн иргэдийг ажиглан тусгаарлахаар холбогдох газарт нь шилжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-24 17:57:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь автозамын олон улсын боомтоор ОХУ-аас 70 иргэнийг татан авсан байна.

Тус боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албанаас дээрх хил нэвтэрсэн зорчигчдын биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийжээ. Мөн “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн байна. Хилээр нэвтэрсэн дээрх иргэдийг УБТЗ-ын Сүхбаатар өртөөнөөс райлбус галт тэргээр тээвэрлэн ажиглан тусгаарлахаар холбогдох газарт нь шилжүүлсэн байна. 


Холбоотой мэдээ