Монгол, Францын цахим бизнес уулзалт зохион байгуулна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-26 14:57:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, Францын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэргэдэх Франц-Монголын бизнесийн зөвлөл хамтран “Монгол Францын цахим бизнес уулзалт”-ыг ирэх сарын 5-нд зохион байгуулна.

Францын бизнесийн төлөөлөгчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн төлөв байдал, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй төрийн бодлогын талаар мэдээлэл авч, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын бизнес эрхлэгчидтэй харилцаа тогтоох, санал солилцох хүсэлтэй байна.

Уулзалтад Францын талаас АДЕПТА АКСЕМА холбооны газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн  тоног төхөөрөмж, хүнс боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гишүүн компаниуд оролцох аж. 

Холбоотой мэдээ