Эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”
ТӨХК-ийн Булган салбар энэ онд 645,0 сая төгрөгийн техник, зохион байгуулалтын
ажлыг хэрэгжүүлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангажээ.
- Манай салбар эрчим
хүчний зохицуулах хорооны баталсан тарифаар үнийг мөрдөж байна. Засгийн газрын 10,0
мянгаас дээш хүн амтай төв суурин газрын хэрэглэгчдийн эрчим хүчний шөнийн хэрэглээг
тэглэхтэй холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Салбарын
хэмжээнд 241,0 сая төгрөгийн их засвар, 56,8 сая төгрөгийн хөрөнгөөр шугам
сүлжээний шинэчлэл хийлээ. Дэлхийн банкны 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар 0,4 кВ-ын кабель шугам, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын
шугам зэргийг шинэчлэн ажиллаж байна. Одоогоор угсралтын ажил 85,0 хувьтай
байна. Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор хүчдэлийн
уналтыг багасгаж, 10\04 кВ-ын агаарын долоон дэд станцыг Булган суманд шинэчлэн
угсралтын ажил хийлээ гэж тус Булган
салбарын ахлах инженер Г.Отгонбаяр ярилаа.
Тус салбар Булган, Архангай, Хөвсгөл аймгийн нутаг
дэвсгэрийг хамарсан зургаан баг, 20 сум, суурин газрын хэрэглэгчдийг цахилгаан
эрчим хүчээр хангаж байна. Нийтдээ 12,6
мянган айл өрх, 1,8 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилдэг аж.