НИТХ-ын тэргүүлэгчид Засаг даргын орлогчид нэр дэвшигчдийг зөвшилцөв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-27 17:19:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын орлогч нарыг томилох талаар зөвшилцлөө.


Тодруулбал, Нийслэлийн МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогчоор З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Л.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар, нарыг тус тус томилохоор нэр дэвшүүлсэн юм. 

  • Нийслэлийн Хөгжлийн бодлого хариуцсан орлогчоор Ж.Сандагсүрэн, 
  • Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Н.Баярчимэг,
  • Зам тээвэр хариуцсан орлогчоор Б.Одсүрэн,
  • Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчоор З.Төмөртөмөө,
  • Инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчоор Д.Ихбаяр
  • Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар  нарын нэрийг дэвшүүлсэн юм.

Нийслэлийн Хөгжлийн бодлого хариуцсан орлогчид нэр дэвшигч Ж.Сандагсүрэн нь математикийн загварчлал-эдийн засагч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга, Засаг дарга, “Очир-Ундраа” группийн газрын захирал, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллаж байв. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд даргын сонгуультай аж. 

Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчид нэр дэвшигч Н.Баярчимэг нь хуульч, Канадын "Розенблатт Ассосэйтс" хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер, "Мобиком корпораци" ХХК-ийн мэргэжилтэн, салбарын захирал, 2016-2017 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга, 2017-2018 онд УУХҮЯ-ны мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, 2018-2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хууль зүйн газар хариуцсан дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажилаж байв. 

Монголын Хуулчдын холбооны гишүүн, хуульч, олон улсын "Ротари" байгууллагын гишүүн, "Номт Ротари" клубын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчийн сонгууль ажилтай. 2020 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Агаар, орчны бохирдол хариуцсан орлогчид нэр дэвшигч З.Төмөртөмөө нь 2006-2009 онд "Их монгол" FM-ийн гүйцэтгэх захирал, МАН-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн, 2014-2015 онд ШӨХТГ-ын даргын зөвлөх, 2016-2017 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2017-2019 онд Засгийн газрын ХЭГ-ын даргын зөвлөх, 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх. 2017 оноос МАН-ын бага хурлын гишүүн.

Инноваци технологийн хөгжил хариуцсан орлогчид нэр дэвшигч Д.Ихбаяр эрх зүйч мэргэжилтэй, нийслэлийн МАН-ын хорооны сургалт, судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга, "Их засаг" лицей сургуулийн захирал, Баянгол дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, ЖДҮ дэмжих төвийн дарга, Сонгинохайрхан дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байв. 

Зам тээвэр хариуцсан орлогчид нэр дэвшигч Б.Одсүрэн 1995-1998 онд "Монгол карт системс" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1998-1999 онд "Эн Эс Жи" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал “Миний байшин” төслийн санаачлагч, 2009 онд "Метро девелопмент групп"-ийн ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар ажиллаж байв. Монголын Хөл бөмбөгийн холбооны сахилгын хорооны гишүүн, "Улаанбаатар хотын танхим"-ын Удирдах зөвлөлийн гишүүний сонгууль ажилтай. 

Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчид нэр дэвшигч Б.Сүхбаатар нь "Суман Гүн трейд" ХХК-ийн захирал, "Улаанбаатар Бизнес хөгжлийн төв" НӨҮГ-ын дэд захирал, "ТВ-10"-ийн захирал, "Эрүүл хүнс" ХХК-ийн захирал, "НОСК" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байв.


Нэр дэвшигчдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар томилох юм.

Холбоотой мэдээ