Мод бэлтгэл 45.7 хувьтай байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-28 10:43:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хэрэглээний мод 30372.2 м3-ыг бэлтгэж төсөвт 252.980.789 төгрөг, түлээний мод 154166 м3-ыг бэлтгэж төсөвт 232.427.383 төгрөг,  нийт 184538 м3 мод бэлтгэж орон нутагт 485.408.172 төгрөг төвлөрүүлсэн байна.  Бэлтгэх мод, орон нутгийн орлогын төлөвлөгөөтэй харьцуулан үзэхэд мод бэлтгэл 45.7  хувь, орлого 47 хувийн гүйцэтгэлтэй байна.

Малчин иргэдийн хашаа саравч барих, сэлбэхэд тухайн жилд бэлтгэх сумын хэрэглээний модны 40-өөс доошгүй хувийг зарцуулахаар аймгийн ИТХ-ын хуралдааны 2019 оны 10 дугаар тогтоолоор сумдын ИТХ, Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Хоёрдугаар улирлын байдлаар 225 өрхөд шинээр малын хашаа саравч барих, 813 өрх малын хашаа саравчаа засварлах ажилд 8517.5 м3 хэрэглээний мод олгосон ажээ.

 

Холбоотой мэдээ