УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-29 15:06:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 13.00 цагт эхэлжээ.

Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцож байна.

Д.Дамба-Очир нь ЖДҮХС-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 19-нд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан билээ.

 

 

Холбоотой мэдээ