АНУ-ын 80 сая орчим иргэн саналаа урьдчилж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-30 15:36:23

ВАШИНГТОН. /Reuters/. Ирэх сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын 80 сая орчим иргэн саналаа урьдчилж өгчээ. Холбогдох мэдээллийг Флорида муж улсын Их сургуулийн профессор Майкл МакДональдын бүтээсэн “United States Elections Project” цахим хуудсанд нийтэлсэн байна.


Тус хуудсанд гарсан мэдээллээр, АНУ-д 79 005 705 хүн саналаа урьдчилж өгсөн байна. Саналаа урьдчилж өгсөн сонгогчдын тоогоор Калифорни муж улс /8.48 сая хүн/ тэргүүлж байна. Энэ үзүүлэлтээр өмнө нь Техас /8.45 сая хүн/ тэргүүлж байв. Тус муж улсын дараагаар Флорида /7.38 сая/, Хойд Каролина /3.87 сая/ муж улсууд бичигджээ.


11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын бүх нийтийн сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Сенатын танхимын 35 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, мөн 13 муж улс болон орон нутгийн захирагч нарыг сонгоно.


 


Холбоотой мэдээ