ЕХ-ны удирдагчид Францад болсон халдлагуудыг зэмлэн буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-30 15:56:52

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ удирдагчид Францын Ницца хотын сүмд пүрэв гарагт гурван хүний аминд хүрсэн хэрэг гарсантай холбогдуулан тус улсад сүүлийн үед болсон халдлагуудыг зэмлэн буруушаажээ.


ЕХ-ны удирдагчид өнөөдөр гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Францад болсон хэргүүдийг “террорист халдлага” хэмээн тодорхойлоод, францчуудтай эв санааны хувьд нэгдмэл байгаагаа илэрхийлсэн байна.


Цаашид терроризм, хэт давруу үзлийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэх болно гэдгээ ЕХ-ны удирдагчид тангараглаад, хуваагдах бус харилцан ойлголцож, яриа хэлэлцээ хийхийг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалжээ. 

Холбоотой мэдээ