“Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-05-25 10:41:45

“Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд  6-9, 10-13, 14-17 насны ангиллаар зохион байгуулж байна.

Энэхүү уралдаан нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Хүй долоон худагт зохион байгуулах “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээний хүрээнд үндэсний бөх, үндэсний сур, хурдан морио хэрхэн хайрлаж, хүндэтгэхийг бусаддаа уриалан өөрийн үзэл бодлоо бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилготой юм. Уралдааны бүтээлийг 5 дугаар сарын 20-30 хүртэл нийт 10 хоногийн хугацаанд С1 телевизийн байранд хүлээн авна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ