Говьд зун цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-05-25 13:20:02

Өмнөговь аймгийн нийт нутгаар хур тунадас орсон сайхан мэдээтэй байна. Энэ сарын 21-23-нд уулархаг нутгаараа цас, бусад нутгаар бороо орж ган тайлагдлаа.

Тус аймгийн Гурвантэс суманд хамгийн их буюу 22мм, Манлай, Баян-Овоо, Цогтцэций, Номгон сумын нутгаар 15-20мм хур тунадас, уулархаг нутгаараа цас орсон гэж Өмнөговь аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Хэдийгээр хур тунадас их орсон ч хүйтэн, уулархаг нутгаар орсон цас хайлж дуусаагүй байна. Зуны эхэн сард ийнхүү говьд цас орсон нь ховор үзэгдлүүдийн нэг гэж иргэд хэлж байгаа юм.

Мөн ийнхүү хүйтэн байгаа нь газар тариалангийн ургац, тарьсан моддын ургалтад сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ