“Student miss Mongolia-2020” -ын тэргүүн миссээр Б.Намуунзул тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-11-09 11:56:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тансаг мода” загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Student Miss Mongolia-2020” тэмцээн өнгөрсөн сарын 7-нд эхэлж сар гаруй хугацаанд үргэлжлэн шилдгүүдээ тодрууллаа.


Тус тэмцээнд 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 оролцогч шалгаран гоо үзэсгэлэн, оюун ухаан, авьяас билгээрээ өрсөлдсөнөөс тэргүүн миссээр Б.Намуунзул тодорч нэг өрөө байрны эзэн боллоо.

“Student Miss Mongolia-2020” тэмцээний хувьд нэг өрөө байрны шагналын сантай зохион байгуулагдсанаараа онцлог болсон юм.


Харин дэд миссээр Б.Бямбалхагва, гутгаар байрт Г.Анун нар тус тус шалгарсан байна.

Тэмцээнийг “Тансаг мода” загварын агентлагийн захирал, Монголын оюутан мисс наадмын санаачлагч Б.Уянга, “Тансаг мода” загварын агентлагийн тайзны алхааны багш Б.Солонго, “Student Miss Mongolia 2019” наадмын тэргүүн мисс Х.Ариунболор, Соёл, урлагийн мэдээллийн төвийн захирал П.Отгонбаатар нар шүүжээ.



Холбоотой мэдээ