Хүнсний бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн аюултай хог хаягдал, түлш, шатахууны тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-12 08:19:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд тав хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэр танилцуулсны дараа НОК хуралдлаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийслэлийн газар хэлтсийн удирдлага, дүүргийн Засаг дарга нар гэнэтийн байдалд бэлэн байж, доод шатны албан хаагчдаа шууд удирдлага, мэдээлэл, арга зүйгээр яаралтай хангаж ажиллахыг үүрэг болголоо. 


Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, түүний түүхий эд, эм, эмийн хангамж, эмнэлгийн аюултай хог хаягдал, түлш, шатахууны тээвэрлэлтийн хөдөлгөөнийг саадгүй нэвтэрч байх боломжоор хангахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав


Тэрбээр, Нийслэлийн хэмжээнд ЗДТГ, ЗАА, газар хэлтэс, дүүргүүд нарийн зохион байгуулалтад ажиллаж байна.Улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэг тогтоон, коронавируст цар тахлын халдварын хүрээг богино хугацаанд хяналтдаа авахыг зорьж байгаа. Иргэдтэйгээ хамтран ажиллаж, өнөөдрийн нөхцөл байдлыг давна.

Шаардлагагүй тохиолдолд иргэд гэрээсээ гарахгүй байхыг сануулж, урьдчилан сэрэмжлүүлж, учирлаж ойлгуулахад дүүрэг орон нутгийн удирдлага анхаар.

НОК-оос гаргасан нийтийн тээврийн цагийн горимыг сайн таниулж, иргэдийг сандарч, бухимдахгүй, тайван байлгах үүднээс үнэн зөв мэдээллээр шуурхай ханган, аль ч түвшинд зөв зохион байгуулалт, эмх цэгц, сахилга баттай ажиллаарай” гэв.


Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үеэр хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, үйлдвэр, эмийн сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл харилцаа холбооны байгууллага, буяны үйл ажиллагаа, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллага, худаг-усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, дулаан хангамжийн үйлдвэрлэл, түгээлтийн байгууллага, хот хоорондох хүнсний тээвэрлэлт хэвийн горимоор ажиллаж байгаа.

 

Холбоотой мэдээ