Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо

Орон нутагт | Завхан
sarantsetseg@montsame.mn
2020-11-12 16:01:12

Завхан /МОНЦАМЭ/ Завхан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Тосонцэнгэл суманд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Аймгийн хэмжээнд:

1. Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэд, хуулийн этгээдийг 2020 оны 11 сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх

2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхийг иргэн, хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болгов.

3. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлэх

4. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд дараах байгууллагууд хэвийн ажиллана.

• Эрчим хүчний байгууллага • Хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн байгууллага • Шатахуун түгээх станц • Ус хангамж, ариутгалын байгууллага • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан • Банк болон бусад санхүүгийн байгууллага • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газар • Шүүх, прокурор • Тусгайлсан чиг үүргийн байгууллагууд • Хүнсний дэлгүүр, супeрмаркeтууд, хүнсний худалдааны цэгүүд /09:00-20:00/ 5. Дээрх байгууллагуудаас бусад төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, цахимаар ажиллах боломжоор хангах 6. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги бүлэг, онцгой комиссын гишүүдийг уртасгасан цагийн хуваариар ажиллуулах. Сум, аймгийн Онцгой комиссын гишүүд Шуурхай штабын байранд 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ.

7. Аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг 2020 оны 11 сарын 12-ны өдрийн 12:00 цагаас 2020 оны 11 сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлах. Дараах зайлшгүй нөхцөлд аймаг, сумын Онцгой комиссын даргын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.

Үүнд: • Хүнс, шатахуун, эм хангамж, өвс тэжээл, нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүд • Зайлшгүй шаардлагатай өвчтөнийг эмнэлэг хооронд мэдээлэл солилцсоноор эмнэлгийн машинаар хүргэж буй тохиолдолд, эмнэлгийн байгууллагын хүсэлтээр • Түргэн тусламжийн автомашин • Ар гэрийн гачигдал /буяны ажил/-ын үeд тус тус нэвтрүүлнэ.

8. Гамшгийн үeийн нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт үүрэг болгов.

9. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авахыг Мэргэжлийн хяналтын газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хууль зүйн хэлтэст үүрэг болгов.


Сумдын хэмжээнд:

1. Хариуцлагыг бүх шатанд өндөржүүлж, бэлэн байдлыг хангах

2. Эргүүл, постуудын үйл ажиллагааг тогтмолжуулж, хариуцлагажуулах

3.Сумдын Онцгой комиссын гишүүд хариуцлагатай жижүүр, эргүүлийн хуваарь гарган гүйцэтгэлийг баталгаажуулах

4. Эрсдэлээс хамгаалах сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, ард иргэдийг мэдлэгжүүлэх ажлыг зохион байгуулах 5.Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх жижүүр, эргүүл, тээврийн хэрэгслийн хуваарь гарган баталгаажуулах

6.Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллуулах хүн хүч, тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргаж бэлэн байдлыг хангуулах

7.Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Нөмрөг, Сонгино сумдаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгслүүдийг зогсоохгүй, шууд өнгөрүүлэх

8.Сумын Засаг даргаар ахлуулсан сумын хэсгийн төлөөлөгч, эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй хяналтын багийг ажиллуулж, сумын дотоод болон гарах, орох урсгалд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Холбоотой мэдээ