Дөрвөн сумын Засаг даргыг батламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-13 15:33:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 11 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар дөрвөн сумын засаг даргыг батламжиллаа. Эдгээрийн хоёр нь улиран, хоёр нь шинээр томилогдож байгаа юм.

 

Тодруулбал, Баяндэлгэр сумын Засаг дарга Л.Аваадорж дөрөв дэх удаагаа, Наран сумын Засаг дарга Л.Оч гурав дахь удаагаа улиран сонгогдож байгаа бол Түвшинширээ сумын Засаг даргаар Я.Анхтулга, Халзан сумын Засаг даргаар Г.Алтансүх нар анх удаа томилогдон үүрэгт ажилдаа ороод байна. Үлдсэн долоон сумын Засаг даргад нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг АТГ-т хянагдаж ирсний дараа томилох аж.

 

Мөн энэ өдөр аймгийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар Г.Мөнхзаяаг томилов. Тэрээр өмнө аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

 

Холбоотой мэдээ