“Соёмбо” нэртэй шинэ номын сан үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-26 17:09:15

Дорноговь аймгийн ЗДТГ-аас залуучууд, оюутнуудын чөлөөт цаг, оюуны мэдлэг боловсролд зориулж шинэ номын сан байгууллаа.

Нийт 20 орчим сая төгрөгийн хөрөнгөөр байгуулсан номын санд сүүлийн үед уншигчдын дунд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа  “Монголчууд” 3 боть, ”Дэлхийн түүх” бүрэн зурагт атлас, “Монголын суут 100 хүн”, “Монгол гэр” тайлбар толь, “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” зэрэг 100 гаруй бүтээлийг “Интер ном” номын сангаас худалдан  авч дэлгэжээ.

Номын сан нь интернет үйлчилгээ үзүүлэх 5 компьютертэй, ширээ сандалтай бөгөөд 5d, 7d хэмжээст кино үзэж болох бага хэмжээний танхимтай аж. Шинээр нээгдсэн номын сангийн үйл ажиллагааг аймгийн төв номын сангийн ажилтнууд хариуцан ажиллуулах аж.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ