“COVID-19” халдварын шинжилгээ тандалтыг 19 цэгт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-11-16 14:03:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн өгсөн мэдээллийг толилуулж байна.


Тэрбээр: “Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэр дээр бүртгэгдэж,  53,7 сая хүн уг халдварыг авч, 1,3 сая хүн эндсэн байна. Өнгөрсөн 24 цагт дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар эрчимтэй тархаж 594 мянган хүн шинээр халдвар авч, энэ өвчнөөр 6221 хүн энджээ.

ОХУ-д өнгөрсөн 24 цагт 22 мянган хүн халдвар авсан байна. Манай улсын хувьд 431 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өчигдрийн мэдээлэл хийсэн 17 цагаас хойш лабораториор батлагдсан 3 тохиолдол шинээр гарлаа. Өнөөдөр 8 цэгийг нэмснээр нийт 19 цэгт “COVID-19” халдварын шинжилгээ тандалтын ажлыг хийж эхлээд байна. Мөн ХӨСҮТ-ийн 2 лабораториос гадна Зоонозын өвчин судлалын төвийн лабораториор 1918 хүнд “COVID-19” халдвар илрүүлэх шинжилгээ хийсэн үүнээс 758 хүний шинжилгээний сорьцоос халдвар илрээгүй.

Цаашид 17 цагийн мэдээллээр үлдсэн хүмүүсийн шинжилгээний сорьцын дүнг танилцуулна. Иргэд “COVID-19” халдвар болон эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөгөөг 119 тоот дугаарт холбогдож  авч байгаа. Өнөөдрийн байдлаар 1799 хүн уг дугаарт хандаж зөвлөгөө авсан байна.

Иргэд 119 болон 18000119 гэсэн дугаарын утсаар холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Иргэд, олон нийт бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байгаад талархаж байна” гэлээ.  



Холбоотой мэдээ