Сэлэнгэ аймгаас Цэцэрлэг суманд ирсэн иргэнийг гэрийн ажиглалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-16 21:23:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр өдөр бүрийн 15 цагт сургалт мэдээллийг цахимаар хийж арга зүйн зөвлөгөө өгч байна. Коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар, Сэлэнгэ болон Дархан-Уул аймгаас ирсэн 81 зорчигчийн мэдээллийг цуглуулж, иргэдийг бүртгэлжүүлэн зөвлөгөө мэдээллийг өгсөн байна. Мөн тус аймгийн Цэцэрлэг суманд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ирсэн нэг иргэнийг хяналтад аван гэрийн ажиглалтад авсан байна. Гэхдээ энэ нь урьдчилан сэргийлэх зорилгоор ажиглаж байгаа гэдгийг онцолж байлаа. Хамгийн гол нь иргэд  үнэн бодит баталгаат мэдээллийг түгээж байхыг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ