Үүлэнд зориудаар нөлөөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 21:43:11

Говь-Алтай аймгийн УЦУОША-ны “Алтай бороо” экспедиц 2016 оны 5-р сарын 20–23-нд Говь-Алтай аймгийн баруун өмнөөс орж ирэх процессийг угтан нөлөөлөх ажил зохион байгууллаа.

Тэд  Эрдэнэ, Чандмана сумын нутаг Замтын даваа, Эрдэнэ сумын Наранбулаг,  мөн Эрдэнэ, Цогт сумдын зааг нутаг Захуй Зармангийн говь зэрэг газруудад тус тус үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан явууллаа. Үүлэнд зориудаар нөлөөлсний үр дүнд Эрдэнэ, Чандмана, Баянтоорой, Цогт, Цээл, Халиун, Бигэр, Дэлгэр, Гуулин, Тайшир сумдын нутгийг хамран уулархаг нутгаар цас, говь хоолойгоороо бороо орлоо.

Энэ үеэр уул нуруундаа цасны зузаан 70-80 см байлаа. Говь хоолойгоороо хөрсний чийг 10-20 см гүнд хүрч чийг хангалттай болж ургамал ургах нөхцөл бүрэн бүрдсэн байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
                         

Холбоотой мэдээ