Зураачид цахим үзэсгэлэнд нэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цахим орчинд соёл түгээе” уриан дор Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэлээс дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор уран бүтээлчдийн цахим үзэсгэлэнг цувралаар хүргэж байна.
Энэ удаад зураачид 2019-2020 онд гаргасан онцлох бүтээлээ толилуулжээ.
Уран бүтээлч П.Байгаль "Тэнгэрийн шат” 130х104 см Зотон, тос 2019 он
Г.Ариунзаяа "Улаанбаатарын үдэш" 40:50см Зотон, тос

Уран бүтээлч Л.Хонгорзул "Мэдрэхүй" 160х110 зотон, акрелик, холимог техник 2019 он

Уран бүтээлч Т.Оюун-Эрдэнэ "Их Төрийн Хатад" цуврал бүтээл 2020 110*60 acrylic, canva

Уран бүтээлч О.Үржинханд ''Quarantine'' 120x120, / акрилк, холст/ 2020
“COVID-19” халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, гэр гэртээ
байхыг уриалж, нийгэмд эерэг хандлагыг бий болгох, цар тахлын эсрэг ажиллаж буй
албан хаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид ийнхүү нэгдэж байна.