Оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаж буй гадаадын иргэдийн хүсэлтийг цахимаар авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-18 14:06:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дуусаж байгаа гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг энэ сарын 12-ноос ирэх сарын 1 хүртэл цахимаар хүлээн авахаар боллоо.

Хүсэлтийг  монгол, англи хэлээр хоёр хувь бэлтгэж, гадаадын иргэний паспортын хуулбар, оршин суух зөвшөөрөлтэй бол үнэмлэхийн хуулбар зэргийг хавсаргаж visasection@immigration.gov.mn   цахим хаягаар өгөх боломжтой гэж

Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын 8.30-17.00 цагийн хооронд 180-1882, 93141009 утсаар лавлана уу.

 

 

Холбоотой мэдээ