Сансрын хог хаягдлыг устгах хиймэл дагуулыг гуравдугаар сард тойрог замд илгээнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-18 14:06:29

ТОКИО. /Kyodo/. Японы “Astroscale Holdings” компани сансрын хог хаягдлыг цэвэрлэх тусгай хиймэл дагуулыг ирэх оны гуравдугаар сард тойрог замд илгээнэ.


Хиймэл дагуулыг Байконур сансрын буудлаас хөөрөх Оросын “Союз” хөлөг тойрог замд оруулах аж. Хиймэл дагуул нь хэмжээний хувьд 6 метр урт, 11 метр өргөн, 175 кг жинтэй аж. Анхны туршилтын үеэр энэхүү хиймэл дагуул нь тусгай соронзон хавтангуудын тусламжтай сансрын хог хаягдлыг өөртөө татсаныхаа дараа агаар мандалд шатаах аж.


Сансрын хог хаягдалтай тэмцэнэ гэдгээ Япон мэдэгдээд байгаа билээ. Тухайлбал, дэлхий орчмын тойрог замд эргэлдэж буй пуужингийн угсрааны хэлтэрхий зэрэг хог хаягдлыг лазерын тусламжтайгаар устгадаг хиймэл дагуул бүтээхээр төлөвлөж буйгаа Японы сансар судлалын агентлаг мэдэгдсэн юм. Уг хиймэл дагуулыг Японы сансар судлалын JAXA агентлаг “SKY Perfect JSAT” хиймэл дагуулын харилцаа холбооны оператор болон Байгалийн шинжлэх ухааны "Рикэн" хүрээлэнтэй хамтран бүтээх аж. Энэхүү хиймэл дагуул нь лазер туяагаар сансрын хогийг боловсруулж, агаар мандалд шатаах гэнэ. Ийм хиймэл дагуулыг гурван жилийн дараа тойрог замд оруулахаар төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ