Архивын лавлагааг цахимаар олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-18 14:35:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Архивын тасаг энэ сарын 17-ны өдрөөс үйлчилгээгээ цахимаар үзүүлж эхэллээ.

Орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Архивын тасаг богиносгосон цагийн хуваарийн дагуу буюу өдөрт 5 цагаар ажиллаж байна. Гэхдээ хүн хүлээж авахгүй, иргэдийн архивын лавлагаа хүссэн өргөдлийг bayanulgiiarkhiv@gmail.com хаягаар хүлээж авна.

«Бид аль болох ард иргэдэд туслах, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хичээж байна. Холбогдох лавлагааг төрлөөс нь хамааран 1-7 хоногийн дотор өргөдлийн дарааллаар гаргаж, тухайн иргэнд цахим хаягаар болон утсаар мэдэгдэнэ. Хөдөө сумдын иргэдийн лавлагааг шуудангаар харьяа сумын ЗДТГ-т хүргүүлэхээр ажиллаж байна» хэмээн Архивын тасгийн дарга Б.Досжан хэллээ.  

Холбоотой мэдээ