Долоон суманд цасан шуурга аюулт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-18 15:03:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн нийт нутгаар 11 дүгээр сарын 17-ны оройн 20 цагаас эхлэн цас орж шуурсан бөгөөд одоо ч үргэлжилж байна. 18-ны өглөөний 06 цаг 30 минутаас салхины хүч нэмэгдэж, улмаар долоон суманд цасан шуурга аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээд байгаа аж.

Тодруулбал, Баруун-Урт, Халзан, Уулбаян, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Баяндэлгэр суманд цасан шуурга аюулт хэмжээнд хүрч, салхины хурд 10 м/с хүрээд байна. Өнөө оройдоо дахин салхины хурд нэмэгдэж, 12-14 м/с хүрнэ гэж  аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Цасан шуурга 19-ний 14 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Харин 11 дүгээр сарын 20-ноос нийт нутгаар хүйтний эрч чангарч 7-8 градусаар нэмэгдэнэ. Өдөртөө 7-12 градус, шөнөдөө 13-19 градус хүрч хүйтэрнэ гэв. 

Холбоотой мэдээ