Дотуур байрны сурагчдыг гэрт нь буцаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-18 16:42:59

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн харьяат дотуур байранд амьдарч буй сурагч, оюутнуудыг гэрт нь буцаахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, сурагчид, оюутнуудаас эмнэлзүйн асуумж судалгаа авч, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай тохиолдолд шинжилгээ авч итгэмжлэгдсэн хүмүүст нь хүлээлгэн өгөх буюу сумдад нь буцаах ажлыг олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар аймгийн Онцгой комиссын 57-р хуралдаанаар хэлэлцэн тогтов.

Холбоотой мэдээ