Галлагаатай гэр болон байшинд амьдардаг алба хаагчдадаа түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлэв

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-11-19 11:45:26

Төв /МОНЦАМЭ/.  Төв аймгийн  Онцгой байдлын газраас 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа галлагаатай гэр болон байшинд амьдардаг 45 алба хаагчдадаа түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлэв. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 23 цэгт 24 цагаар иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хяналтын пост болон хөдөлгөөнт эргүүл хийж байгаа аж.

Ийнхүү аймгийн Онцгой байдлын газраас байгууллагынхаа нөөц бололцоонд тулгуурлан үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа ар гэрт нь  түлээ, нүүрсний дэмжлэг үзүүлжээ. 

Холбоотой мэдээ