Тажикистан шинэ жилийн баярыг тохиолдуулсан арга хэмжээнүүдийг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНКАРА. /Anadolu/. Тажикистанд
коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан шинэ жилийн баярыг
тохиолдуулсан олон нийтийн бүх арга хэмжээг цуцлах тухай шийдвэрийг
тус улсын коронавирустэй тэмцэх штаб гаргасан байна.
Энэ шийдвэртэй холбогдуулан нийслэл хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд шинэ жилийн гацуур мод засаж тавихгүй аж. Гэсэн ч хувийн болон нийтийн ариун цэврийг сахих дүрмийг дагаж мөрдөх, амны хаалт зүүх, зай барих журмыг чанд сахих нөхцөлтэйгээр оршин суугчид баяр амралтын өдрүүдэд цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын газруудаар зугаалах боломжтой аж. Уламжлал ёсоор Тажикистан шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг аж.
Тус улсад коронавирусний халдварын 11,7 мянган тохиолдол бүртгэгджээ. Халдварын
улмаас 86 хүн нас барсан байна.