Хурд сааруулагч байршуулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-27 16:22:56

Дорноговь аймгийн Сайншанд сумаас хойш тав орчим  км-т байх Мянганы замын босоо тэнхлэгийн дагуух гурван замын уулзвар дээр хурд сааруулагч байршуулахаар албаныхан төлөвлөж байна.

Нийслэлээс Сайншанд-Замын-Үүд, Замын-Үүдээс Сайншанд-Улаанбаатарын чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх, улмаар зам тээврийн осол гарч хүний амь нас эрсдэх явдал цөөнгүй гардаг тул үүнээс сэргийлэх зорилгоор тус аймгийн ГХУСАЗСЗ,  Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хамтран 1.8 сая орчим төгрөгийн хөрөнгөөр хурд сааруулагчийг  барих юм.

Хүнд даацын тээврийн хэрэгслийн  жин тонныг хянах  зорилгоор Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Авто  тээврийн үндэсний төв хамтран гурван замын уулзвар дээр 24 цагийн хяналтын постыг  дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажиллуулж байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ