Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийн ажил зохион байгуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-20 16:01:54

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17–ны өдрийн А/353 тоот   захирамжаар “Хүнсний хангамжийн штаб” байгуулан хүнсний гол нэрийн барааны нөөцийн судалгаа хийжээ. 

Тодруулбал, Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркет, Ундрам хүнсний дэлгүүр, Андууд худалдааны төв, SKY худалдааны төв, Бүрд трейд хүнсний дэлгүүр, Од супермаркет, Мандухай хүнсний дэлгүүр болон Зургаан багийн хүнсний дэлгүүрүүдээс өдөр болгон цаг үеийн мэдээ авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Зуунмод сумын хэмжээнд 4350 кг гурил, 9650 кг будаа, 9100 кг мах, 1970 литр ургамлын тос, 1600 литр сүү, 46.000 кг төмс, 26.000 кг хүнсний ногооны нөөцтэй байна. Ийнхүү тус сумын махны нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 1000 хонь, ямаа, 10 үхэр худалдан борлуулах бэлтгэл ажил хийж байгаа бөгөөд аймгийн ХХААГ-тай хамтран хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийн ажлыг зохион байгуулж байгаа аж. 


Холбоотой мэдээ