Ханх сумын иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-20 18:39:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймаг дахь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэний PCR  шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусний халдваргүй гарсан гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.

Гэвч иргэд тайвшралтгүй сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Тус иргэнийг үргэлжлүүлэн 14 хоногийн гэрийн тусгаарлалтад байлгах бөгөөд тодорхой хугацааны дараа дахин шинжилгээнд хамруулах ажээ.

 

 

Холбоотой мэдээ