Эрдэнэт хотод өнөөдрөөс PCR шинжилгээ хийж эхэллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-11-21 13:42:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс мэдээлэл хийлээ. Эрдэнэт хотод "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж 16 болов.  Нэмж батлагдсан 3 хүн Эрүүл мэндийн байгууллагын хяналтад буюу тусгаарлалтад орсон байсан тул тайван байж болно гэдгийг аймгийн Онцгой комисс мэдээллээ. Шинээр батлагдсан гурван тохиолдол болох ойрын хавьтал 76 иргэнийг хяналтад аваад байна. Ингэснээр 16 тохиолдлын ойрын хавьтал 383 боллоо.  

Өнөөдрөөс Эрдэнэт хотод PCR шинжилгээ хийж эхэллээ. Нэг дор 45 хүний шинжилгээг 6-10 цагийн дотор хийх боломжтой.

Эрдэнэт үйлдвэрийн 900 гаруй ажилтнаас шинжилгээ авч бүгд халдваргүй гарсан байна.

Сайн дурын шинжилгээ авч эхлээгүй тул иргэд шинжилгээ хийж буй цэгүүдэд очихгүй байх. Шинжилгээ өгөхийг хүсвэл 70353666 дугаарт бүртгүүлж эргэж холбогдохыг хүлээх хэрэгтэй гэлээ. Мөн хүнсний худалдаа онлайн хэлбэрт шилжиж байна. 56 аж ахуйн нэгж, 80 тээврийн хэрэгсэл хүнсний түгээлтэд ажиллана. Онлайнаар захиалах гар утасны апплкейшныг өнөөдөр танилцуулна. Маргаашнаас хүнсний дэлгүүрүүд ажиллахгүй.

Хүнсний нөөц хангалттай гэж мэдээллээ.

 

Холбоотой мэдээ