12 дугаар ангийн теле хичээлийг “Mонгол HD”, ETV телевизээр гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-21 14:44:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-наас бэлтгэсэн теле хичээл Монголын телевизүүдийн холбооны 17 телевизээр ажлын өдрүүдэд гарч байна.

 

Мөн Монголын үндэсний олон нийтийн телевизийн Нэгдүгээр суваг, Монголын мэдээ, “MNB спорт”, “MNB гэр бүл” сувгаар давтан гаргаж байна.

 

Эцэг, эх, төгсөх ангийн сурагчдын хүсэлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 23-ны даваа гарагаас эхлэн 12 дугаар ангийн теле хичээлийг “Монгол HD” телевиз 12:30, 16:00 цагаас, ETV телевиз 13:00, 15:10 цагаас тус тус гаргахаар боллоо.

 

Монгол Улсыг тунхагласан өдөр буюу 11 дүгээр 26-нд теле хичээл гарахгүй аж.


Холбоотой мэдээ