Мухар олгойн хагалгааг суманд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-21 20:53:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Уянга сумын Эрүүл мэндийн төвийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн багийн хамт олон сумын төвдөө мухар олгойн хагалгааг амжилттай хийж, иргэнийхээ амийг аварсан байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хүнд үед аймгийн БОЭТ рүү өвчтөнийг тээвэрлэхгүйгээр, мухар олгойн хагалгааг ийнхүү амжилттай хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ. Хагалгааны багийг сумын ЭМТ-ийн эрхлэгч Б.Ганбаяр ахалсан байна.

Холбоотой мэдээ