Дуучин Тейлор Свифт оны шилдэг дуучнаар шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-23 13:36:57

ЛОНДОН. /Reuters/. Америкийн поп дуучин, дуу зохиогч Тейлор Свифт “American Music Awards 2020” хөгжмийн наадамд “Оны шилдэг дуучин”-аар шалгарчээ.


Өдгөө 30 настай дуучин бүсгүй нь “Grammy”-н 10 удаагийн шагналтан бол  “American Music Awards”-с 30 удаа шагнал хүртэж байжээ. 2019 онд “Forbes” сэтгүүл түүнийг оны хамгийн өндөр орлоготой дуучнаар нэрлэж байсан бол “Time” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд оруулж байсан юм. 

Холбоотой мэдээ