Иргэдэд 24 цагаар мэдээлэл, зөвлөгөө хүргэж буй тусгай дугаарууд

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-11-23 14:53:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорионы дэглэм мөрдөж буйтай холбоотойгоор тусгай утаснуудыг 24 цагаар ажиллуулж байна.


Тухайлбал, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабт 18001105, 267355, дугаарын тусгай утас, Нийслэлийн Онцгой комиссын 18001200, 321731, 262985, Тээврийн цагдаагийн газрын 80401124, 93021124, Эрүүл мэндийн яамны 323002, 119 тусгай дугаарын утаснууд 24 цагаар ажиллаж, иргэдэд мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа билээ.


Гэтэл иргэд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн гал түймэр болоод гамшиг ослын дуудлага хүлээн авах 101, 105 тусгай дугааруудад олноор залгаж, ачаалал үүсгэж, гал түймэр, гамшиг ослын дуудлагыг саатуулж байна.


Иймд гал түймэр, гамшиг ослын дуудлагаас бусад асуудлаар шуурхай дуудлагын 101, 105 дугаар тусгай дугааруудад холбогдохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.


Холбоотой мэдээ