Хөрөнгийн биржид 3.6 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-23 18:14:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 11 дүгээр сарын 17-20-нд 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт  518,302,497.51 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар мөн нийт 39 компанийн 3.6 сая хувьцааг 228,735,697.44 төгрөгөөр арилжив. Компанийн багцын арилжаанд 6.1 сая хувьцааг нийт 272.3 сая төгрөгөөр арилжжээ. 


Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар171 компанийн бондыг нийт 17.2 сая төгрөгөөр арилжаалсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50.103 нэгж эрхийг нийт  5,232,699.00 төгрөгөөр арилжаалсан байна. 

11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,586,311,080,203.33 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17,584.77 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.47 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ