Мал эмнэлэг үржлийн тасгийг Я.Таравын нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-05-28 18:45:30

Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тус аймгийн Дарив сумын Мал эмнэлэг үржлийн тасгийг Ядамын Таравын нэрэмжит болголоо.

Засгийн газрын тогтоолоор баталсан  “Түүхэн үйл явдал ой тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын зохих заалтыг үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна.

Я.Тарав агсан 1939 оноос Дарив сумд анхны малын санитарчаар ганцаараа ажиллаж эхэлсэн нь өнөөгийн мал эмнэлэг үржлийн албаны эх үүсвэр болсон байна. Тэрээр олон жил мал эмнэлэгт ажиллаж байсан бөгөөд түүнийг төр засгаас “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” зэрэг олон шагналаар шагнаж байжээ.

                                                                                                     Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ