Сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-23 20:47:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн төрийн албан хаагч нарын дунд хийсэн түргэвчилсэн оношлуурын тандалт шинжилгээгээр 2 сэжигтэй тохиолдол илэрснийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээсэн. 

PCR шинжилгээний хариу өнөөдөр 18 цаг 30 минутад сөрөг гарсан гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ. Гэвч тайвширч болохгүй. Цаашид бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж байгаа хөл хорионы дэглэмийг баримталж амны хаалтаа тогтмол зүүж, гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ