Нөөцөлсөн гар ариутгагчийг эрүүл мэндийн байгууллагад хуваарилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-24 09:27:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг “COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 6000 ширхэг гар ариутгагчыг нийслэлийн нөөцөд авчээ.

Уг нөөцөөс Нийслэлийн Эрүүл мэндийн газар нэг удаагийн хамгаалах өмсгөл, халад, амны хаалт, бээлий, гар ариутгагч болон бусад иж бүрдлийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад тогтмол хуваарилан хүргэж байна. 

Нийслэлд "COVID-19"-ийн халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт 725 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.


Холбоотой мэдээ