Хоёр компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-11-24 12:54:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Борнуур", "Тандэм Инвэст ББСБ" ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаад байна. Тодруулбал, дээрх 2 компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа энэ сарын 25-нд хийнэ.

"Борнуур" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар:

  • Компанийн санхүү үйл ажиллагааны тайлан,
  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,
  • Ногдол ашиг тараахгүй талаарх ТУЗ-ийн шийдвэр,
  • ТУЗ-ийг сонгох талаар хэлэлцэх аж.

"Тандэм Инвэст ББСБ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар:

  • Компанийн хувьцаа нэмж гаргах, тоог тогтоох,
  • Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дээрх компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын үед цахимаар болох юм.

Холбоотой мэдээ