Зорилтот бүлгийн өрхүүдэд шахмал түлш олгох ажил  үргэлжилж байна

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2020-11-25 10:34:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, зорилтот бүлгийн өрхүүдэд 10 мянган тонн сайжруулсан шахмал түлш олгох ажил  үргэлжилж байна. 


Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байдаг сайжруулсан шахмал түлшний агуулахаас Таван толгой түлш ХХК, Халамжийн ерөнхий газартай хамтран тус дүүргийн амьжиргааны түвшин доогуур, зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгох ажил явагдаж байгаатай НЗД-ын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө танилцлаа. 


Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 0-240 оноо авсан айл, өрхүүдэд энэхүү шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож байгаа юм байна.   


Энэ үеэр ЧД-ийн 13 дугаар хорооны Нийгмийн ажилтан Т.Энх-Амгалан: “Манай хорооны орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, зорилтот бүлгийн 90 өрхөд шахмал түлш олгож байгаад хорооны иргэд энэ хүнд цаг үед маш талархалтай хүлээн авч байна” гэлээ.


Холбоотой мэдээ